gerleene

Цэцэгсийн нууц

2010-12-13 17:10

Цэцэг бvхэн єєр єєрийн бэлгэдэл, арчилгаатай байдаг. Цэцгийн бэлгэдэл, арчилгааны талаар “Соёолж” ХХК-ийн зохион байгуулагч Г.Болорчимэгийн зєвлєгєєг хvргэж байна.Цахирмаа айлд зєв энерги авчирдаг
Цэцгийн хаан гэгдэх цахирмааг сvvлийн vед их тарих болжээ. Єндєр ишнээс чамин хэлбэртэй цагаан, цайвар ягаан, гvн ягаан, шар єнгийн цэцэг гарна. Цэцэг нь зургаан сар болоод цэцэглэнэ. Цахирмаа цэцгийг айлд байхад зєв энергитэй гэдэг. Бас эмэгтэйчvvдийн гоо сайхныг цахирмаа цэцгээр тєлєєлvvлэх нь бий. Арчилгааны тухайд цахирмаа цэцэг нь хєвдєн хєрсєнд ургадаг байна. Чийгийг маш хурдан шингээдэг болохоор усалгаа их чухал. Хєрсийг нь байнга чийгтэй байлгах хэрэгтэй. Цахирмаа цэцгийн цэцэг нь унахаар иш нь шарлаж vхдэг. Иш нь шарлаж эхлэнгvvт доороос нь нэг vе vлдээж ташуу хэлбэртэй тайрч, харанхуй газарт тодорхой хугацаанд тавина. Ингэсний дараа цахирмаа цэцэг дахин цэцэглэдэг байна.

Завсрын єнгєтэй сарнай тасалгааг чийгшvvлэх vvрэгтэй
Сарнай цэцгийг мэдэхгvй хvн vгvй. Гэхдээ єнгє бvр нь єєр єєр бэлгэдэлтэй. Час улаан сарнай хайр дурлалын бэлгэдэл бол цагаан нь хvндэтгэлийн илэрхийлэл. Шар сарнай нь эрдэм, оюун ухааных бол ягаан нь эрvvл энхийг бэлгэддэг байна.Завсарын єнгєтэй сарнай цэцгийг хэн нэгэнд дурсгах бус харин тасалгааны агаарыг цэвэршvvлэх зорилгоор тарьдаг. Дэлхий дээр сарнай цэцгийн 60 орчим тєрєл байдаг. Харин “Соёолж” компанийн тухайд Монголд анх удаа Голланд сарнайг оруулж ирсэн байна. Эрvvл энх, аз жаргалын бэлгэдэл Голланд сарнай нь дотроо том, жижиг гэсэн хоёр тєрєлтэй. Том нь нэг метр хvртэл єндєр ургадаг аж. Сарнай цэцэглэлт ихтэй бєгєєд тєрлєєсєє хамаарч євєл цэцэглэх нь ч бий. Сарнай цэцгийг услахдаа хамгийн гол нь хєрсний чийгийг нь харна. Хєрс хуурайшсан бол усалгаа хийнэ гэсэн vг. Мєн навчны тоосыг байнга арчих хэрэгтэй. Зундаа 14 хоногт нэг удаа бордоо хэрэглэдэг. Голланд сарнайн тухайд цэцэг нь унасны дараа тайралт хийх шаардлагатай. Тайралтыг хийхдээ гол ишнээс нь салаалсан мєчрийг таван ширхэгийг vлдээхээр тооцон хийдэг. Тайралтыг зєв хийвэл дараагийн цэцэглэлт хурдан явагддаг байна.

Аз жаргал дуудагч Азаалия
Аз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Гуравдугаар сар гарснаас хойш цэцэглэж эхэлдэг. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн єнгє нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж vздэг. Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхvv цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хєрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мєн навчийг дороос нь шvршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглvvлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.

Халбаган кактус цахилгаан хэрэгслийн хорыг шингээдэггvй
Кактус цэцгийг мэдэхгvй хvн бараг vгvй. Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа хорыг шингээдэг учраас тэр. Элсэрхэг хєрсєнд ургана. 7-14 хоногт нэг удаа усалгаа шаардана. Услахдаа хєрсийг сийрэгжvvлж єгєх нь чухал. Кактус дотроос халбаган кактусыг мєнгє дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хvн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг. Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггvй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мєнгєний кактусын тухайд хар шороо, элстэй хєрсєнд ургана. Долоо хоногт 1-2 удаа усалгаа шаардана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мєнгєний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг єєртєє шингээдэггvй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сvvдэр газарт ургадаг байна.

Товрууш аз жаргал авчирна
Нарийхан ишин дээр олон салаалан ургасан навчтай товрууш модыг айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэшээдэг. Хоёр метр гаруй єндєр ургадаг модлог, навчит эл ургамлын навч нь цэг шиг хэлбэртэй гарч байгаад дэлбээлдэг. Аз жаргалын модыг арчлахад усалгаа их чухал. Усалгаа дутахаар эл мод навчаа тэр дор нь хумичихдаг байна. Услахдаа хєрсєнд чийг байна уу, vгvй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чийгтэй хєрсийг услах нь цэцгийн vндсийг амархан ялзруулдаг байна. Зуны цагт навч руу нь шvршиж услах хэрэгтэй. Мєн сvvдэр газарт ургах дуртай аж.

Мєнхрєє ургалт хурдантай
Иш гэж байхгvй. Хєрснєєсєє нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар єнгє хосолсон мєнхрєє цэцгийг солонгос, япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрvvл энхийг бэлгэддэг. Агаарыг чийгшvvлэхдээ хамгийн сайн мєнхрєє цэцгийг унтлагын болон зочны єрєєндєє байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггvй, ургалт хурдан учраас vндсээр нь авч салгаж болдог. Элс, хар шорооны холимог хєрсєнд ургадаг. 14 хоног бvр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерєнхийдєє усалгааг зєв хийвэл ургах нь хурдан цэцэг.

Цэцгийн бєєсийг савантай алчуураар арчиж арилгаарай
Гэртээ ч тэр, албан газраа ч тэр сайхан орчин бvрдvvлэхэд цэцэг хамгийн гол vvрэгтэй. Гэхдээ ургуулахад багагvй хєдєлмєр зарцуулна. Цэцэг хvртэл євчин тусдаг учраас арчилгаа чухал. Усалгааг л гэхэд хєрсний чийгийг харж байж хийнэ. Ингэхгvй ойр ойрхон услах нь хєрсийг ялзруулдаг. Услахдаа хєрсийг нь сийрэгжvvлж байх учиртай. Сийрэгжvvлт сайн хийхгvй бол хєрс нь дагтаршиж, чийг цэцгийн vндсэнд хvрдэггvй байна. Буруу арчилгаанаас бол цэцэг амархан бєєстєж, хар ялаанд шавуулдаг. Халуун, хvйтэн харшилснаас болж цэцэг бєєстэй болно. Цэцгийн бєєсийг арилгах нь тийм ч хэцvv биш. Барааны савантай уусмалаар навчны доод талыг нь арчдаг.

Учир нь цэцгийн бєєс навчны доор голчлон амьдардаг. Хоёр цагийн дараа алчуураа цэвэр усаар угааж навчийг арчина. Бас нэг арга нь шvршvvрийн бvлээн усаар цэцгийг угааж болно. Ингэхдээ навч бvрийг нь угаана. Цэцгэн дээр жижигхэн хар ялаа шавчихсан байдаг. Энэ нь усалгаа буруу хийгдсэнээс болдог. Єєрєєр хэлбэл хєрс хэт их чийгтэй байх нь хар ялааны амьдрах нєхцєлийг бvрдvvлдэг байна. Сармисыг жижиглэн хэрчээд бага зэрэг ус хийж, цэцгийн хажууд тавина.

Сармисны vнэрээр хар ялаа алга болдог байна. Арчилгаа, агаараас шалтгаалж цэцэг хачиг, мєєгєнцєр, цагаан єтєнд бариулдаг. Энэ нь цэцгийн нэлээд хvнд хэлбэрийн євчин учраас мэргэжлийн хvний зєвлєгєєг авч, эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилэхгvй бол цэцэг vхдэг байна.

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : **no name | Уншсан (299) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл